ÄÎÐÍÎÃÎÂÜ ÀÉÌÃÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÃÀÇÐÛÍ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2016 ÎÍД ЗОХИОН БАЙГУУЛСАН ÒÎÏ 11 ÀÆÈË ТОП-1  НӨХӨН ҮРЖИХҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР: Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ДАНИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС санхүүжилттэй Мари Стопс Интернэшнл Олон Улсын байгууллагын “Данида” төслийг хэрэгжүүлж нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн ажилласнаар аéìãèéí õýìæýýíä 2016 îíä íèéò 1426 ýõ эсэн мэнд àìàðæиж, эхийн эндэгдэлгүй ажиллан, жèðýìñíèé эрт үеийн õÿíàëò 85.4%-д хүрч ºìíºõ îíû ìºн ¿åýñ 0.4%-өөð нэмэгдэж, улс аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй байна.

ТОП-2

 СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны дэргэд сургалт, арга зүйн кабинет байгуулж 21 удаа сургалт зохион байгуулж 92сувилагч, туслах сувилагч нар хамрагдаж мэдлэг чадвараа нэмэгдүүлэв. Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хөдөлмөр хөнгөвчлөх, шинэ технологи, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, манлайллыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Шинэ санаа-тэргүүн туршлага” болзолт уралдааныг зохион байгуулж, 70 гаруй бүтээлийг сувилахуйн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Залуу сувилагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт аймгийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулав.

ТОП-3 НЯРАЙ ХҮХДИЙН ТҮНХНИЙ ДУТУУ ХӨГЖИЛ, ГАЖИГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ СКРИНИНГ ОНОШИЛГООГ НЭГДСЭН ЭМНЭЛГҮҮД ХИЙЖ ЭХЛЭВ



Нярайн түнхний үений скрининг оношилгоог аймгийн Нэгдсэн эмнэлэг, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт нэвтрүүлэн хэрэгжүүлж, нярай, хүүхдийн эмч нарыг сурган, үйл ажиллагаа нь тогтмолжиж уг шинжилгээг хийлгэхээр 3 дах шатлалд илгээх хүүхдийг тоог 100% бууруулан ажиллав..

ТОП-4  БӨӨР ОРЛУУЛАХ-ГЕМОДИАЛИЗЫН ЭМЧИЛГЭЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙВ Аймгийн нэгдсэн эмнэлэгт 2015 оны 12 сард Гемодиализын тасгийг нарийн мэргэжлийн эмч сувилагч техникчтэй, 2 аппараттай нээн ажиллуулснаар 2016 оны байдлаар 740 гаруй сяанс эмчилгээг үнэ төлбөргүй хийж, 3 дах шатлалд диализ эмчилгээний учир илгээх үйлчлүүлэгчийн тоог 100% бууруулсан амжилттай ажиллаа.

ТОП -5  ЦУСНЫ САЛБАР ТӨВИЙН ШИНЭЧЛЭЛ Аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар банкы нэрийг “Цусны салбар төв” болгон өөрчилж, Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төсөлд хамрагдан засвар үйлчилгээ эхлэж, 139,2 сая.төг засвар хийгдэж, 32 нэр төрлийн 52 ширхэг 299,5 сая.төг-ний тоног төхөөрөмж, 10 нэр төрлийн 4,2 сая төг-ний тавилга эд хогшлын хүлээн аваад байна.

2017 онд бүтээгдэхүүний нэр төрлийг 1-2 дахин нэмэгдүүлэн, аюулгүй найдвартай цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж ажиллахаар боломж бүрдсэн.

ТОП-6  ЭМИЙН ТАЛААР ОРОН НУТАГ БАРИМТЛАХ БОДЛОГОТОЙ БОЛЛОО... Төрөөс эмийн талаар баримлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор “Орон нутагт хэрэгжүүлэх нийтлэг журам”-ыг аймгийн Засаг дарын 2016 оны А/513 захирамжаар батлуулан хэрэгжилийг ханган ажиллаж байна.

ТОП – 7  ОЛОН УЛСЫН МОНГОЛ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газарАймгийн засаг даргын Тамгын газрын “Хамтын ажиллагаа”-ны хүрээнд Хөх хотын Олон Улсын Монгол эмнэлгийн эмч нарын 14 хүний бүрэлдэхүүнтэй үзлэгийн баг орон нутагт ажиллаж цаашдын хамтын ажиллагааны эхлэл суурь тавигдлаа.

ТОП- 8

 БИО АЮУЛГҮЙ ИЛГЭЭМЖ, ТЭЭВЭРЛЭДЭГ БОЛОВ

ШИНЖИЛГЭЭНИЙ

СОРЬЦЫГ

Эрүүл мэндийн байгууллагуудын лабораторийн тусламж үйлчилгээний ачаалал, хүлээгдэл, чирэгдлийг арилгах, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор эмнэлэг хооронд “Шинжилгээний сорьц зөөвөрлөх журам”-ыг ЭМГ-ын даргын А/87 дугаар тушаалаар батлуулан сум өрхийн ЭМБ-аас аймгийн НЭ-ийн клиник лабораторийн сорьц зөөвөрлөн шинжлүүлж хариуг өдөрт нь цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлж эхлээд байна. Мөн мэдээ мэдээллийг шуурхай болгох, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх үүднээс Sorits teewerlelt-DGA хаалттай бүлгэм нээж ЭМБ-ыг холбон ажиллаж байна.

ТОП – 9  “ШИЛЭН-ЭМНЭЛЭГ” БОЛГОХ АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЭВ Үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж, үйлчилгээг чирэгдэл, хүлээгдэлгүй авах эрхийг хангах бүх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, амбулатори, яаралтай тусламжийн тасгийн үүдний хэсэгт урсдаг самбар байршуулан, үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг тухай бүрт , ил тод нээлттэй мэдээллэж, цаашид бүх ЭМБ-ыг “”Шилэн эмнэлэг” болгохоор бэлтгэл ажлууд хийгдэж байна.

ТОП-10  “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-ОЮУТНУУД ” СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙГ ОРОН НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭВ

БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газарАймгийн засаг даргын Тамгын газрын “Хамтын ажиллагаа”-ны хүрээнд “Бидний ирээдүй-Оюутнууд” тэтгэлэгт хөтөлбөрийг эхлүүлэн АШУҮИС-ын салбар сургуульд суралцдаг орон нутгийн 10 оюутанд тэтгэлэг олгон, орон нутагтаа хэрэгцээ шаардлагатай байгаа ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллуулах гэрээ байгууллаа.

ТОП-11  ТЭМБҮҮГИЙН ХАЛДВАРЫГ БУУРУУЛЖ АЖИЛЛАВ БЗДХ-ын эрт илрүүлэг, тандалтыг үе шаттайгаар зохион байгуулан өртөмхий бүлгийн 2676 хүн, Эрээн, Замын-Үүдийн чиглэлийн тээврийн жолооч 283 хүн, БНХАУ-ын Эрээн хотын 79 гэрийн 425 биеэ үнэлэгч эмэгтэй, эмзэг ядуу 100 өрхийн 178 хүнийг тус тус үзлэг шинжилгээнд хамруулан 199 өвчлөл илрүүлэн 97%-ийг эмчлэн эрүүлжүүлсэн. Жирэмсэн эмэгтэйчүүдийн тэмбүүгийн шинжилгээний давтамжийг нэмж, төрөлхийн тэмбүүгээс сэргийлэх арга хэмжээг жирэмсэний давхар хяналтын тогтолцоотой уялдуулж, шинжилгээнд хамрагдалтанд сар бүр хяналт тавьж ажилснаар хяналтанд ажилснаар төрөлхийн тэмбүү гаргаагүй. 2016 онд эрт илрүүлэг, тандалтыг эрчимжүүлж ажилснаар идэвхитэй үзлэгийг өмнөх оны мөн үеэс 51.5%-иар нэмэгдүүлж, тэмбүүгийн халдварыг 6.2-оор бууруулж ажиллав.

2016-TOP-10.pdf

There was a problem previewing this document. Retrying... Download. Connect more apps... Try one of the apps below to open or edit this item. 2016-TOP-10.

1MB Sizes 26 Downloads 204 Views

Recommend Documents

No documents